Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Шинэ оноо угтах “Swinging Santa“ баярын хүлээн авалт

Eröffnungsrede

Eröffnungsrede, © GI/Rentsendorj

нийтлэл
Der Einladung zum „Swinging Santa“ waren zahlreiche promiente Gäste aus Politik, Wirtschaft, Kunst, Kultur und Zivilgesellschaft gefolgt
Der Einladung zum „Swinging Santa“ waren zahlreiche promiente Gäste aus Politik, Wirtschaft, Kunst, Kultur und Zivilgesellschaft gefolgt© GI / Rentsendorj

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам, Гёте Институттэй хамтран тэмдэглэдэг хуучин оноо үдэх Шинэ оноо угтах “Swinging Santa“ баярын хүлээн авалтаа энэ оны 12 дугаар сарын 7-ны өдөр 3 дахь удаагаа амэтлттай зохион байгууллаа. Уг хүлээн авалтад монголын улс төр, эдийн засаг, соёл, урлаг, иргэний нийгмийн нэр хүндтэй зочид төлөөлөгчид өргөнөөр оролцсон юм. Германы Элчин сайд Дуппел нээлтийн үгэндээ хүрэлцэн ирсэн хүндэт зачиддоо талархлаа илэрхийлэн улиран одох гэж буй он хоёр орны иж бүрэн түншлэл, хамтын ажиллагааг тэлэн хөгжүүлэхэд амжилт болон үйл өрнөлөөр дүүрэн байсныг тэмдэглээд 2019 он манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлон зарим нэг арга хэмжээ төлөвлөсөн талаараа товч дурьдав.

Trio Enji-Sisters
Trio "Enji-Sisters© GI / Rentsendorj

Энэхүү хүлээн авалтыг уран бүтээлээрээ амжилттай өсөж яваа дуучин охидын гурвал “Enji-Sisters“ хамтлаг, авьяслаг залуу хөгжимчин Алиастайр Дунканы удирдсан GMUB-Гёте Институтийн хөгжмийн танхимын уран бүтээлчдийн ая дуу хүрэлцэн ирсэн зочдыг баясгаж байсан юм. ХБНГУ-ын Элчин сайдын яам, Элчин сайдын гэргий хатагтай Алонсо Фрайле, Гёте институтийн хамт олноос бүрдсэн найрал дуучид шинэ жилийн олны танил дуунуудыг ирсэн зочидтой хамт дуулж нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрөөсөн билээ.

Монголын ард түмэнд Шинэ оны мэнд хүргэн эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

 

эхлэл рүү очих