Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Холбооны Эдийн засаг, Эрчим хүчний яамны төлөөлөгчдийн айлчлал

ХЭЗЭХЯ-ны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга, ноён Оливер Виттке тэргүүтэй германы ажлын хэсэг

ХЭЗЭХЯ-ны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга, ноён Оливер Виттке тэргүүтэй германы ажлын хэсэг, © webteam

нийтлэл

Герман-Монголын Засгийн газар хоорондын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн 6 дугаар хуралдааныг тохиолдуулан ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны төлөөлөгчид Монголд айлчлав.

Герман-Монголын Засгийн газар хоорондын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн 6 дугаар хуралдааныг тохиолдуулан ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны (ХЭЗЭХЯ) төлөөлөгчид 2018 оны 5 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Германы төлөөлөгчдийн тэргүүн, ХЭЗЭХЯамны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга, ноён Оливер Виттке Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг Германы талаас тэргүүлсэн бол, Монголын талаас Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрхэмсэг ноён Д. Сумьяабазар Ажлын хэсгийг тэргүүлэв.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ноён Д. Сумьяабазар тэргүүтэй монголын ажлын хэсэг
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ноён Д. Сумьяабазар тэргүүтэй монголын ажлын хэсэг© webteam

Ноён Виттке хоёр талын уулзалт, яриа хийх үеэр Герман Улс нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд цаашид ч мөн дэмжлэг үзүүлэх болно хэмээн онцлон тэмдэглэв. Тэрээр ялангуяа Германы технологи нэвтрүүлэх нь Монгол Улсад байгалийн баялаг нөөцдөө тулгуурлан нэмүү өртөг бий болгоход ач холбогдолтой хэмээн хэлэв.

Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон төлөөлөгчид ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарын Герман улсаас дэмжлэгтэй боловсролын байгууллагуудад зочилж, Элчин сайд Дуппел тус айлчлалыг тохиолдуулж хийсэн хүлээн авалтад мөн оролцсон байна.

Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 6 дугаар хуралдааны өмнөх өдөр Герман-Монголын Эдийн засгийн хорооны хуралдаан зохион байгуулагдсан юм. Хуралдаанд Герман, Монголын нийт 90 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцож, хэрэгжиж буй хамтын төслүүд болон хоёр улс дахь бизнесийн үйл ажиллагааг цаашид ямар салбар, чиглэлээр хэрэгжүүлэх боломж байгаа тухай санал солилцсон билээ.

эхлэл рүү очих