Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

PASCH-ын 10 жилийн ойн баяр

PASCH 10 жилийн ойн баяр Соёлын төв өргөөнд

PASCH 10 жилийн ойн баяр Соёлын төв өргөөнд, © Webteam

нийтлэл өгүүлэл

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Бямба гарагт Германы Гадаад хэргийн яамнаас  санаачлан, ZfA, DAAD, PAD байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “Ерөнхий боловсролын сургуулиуд-Ирээдүйн түнш” (PASCH) санаачилгын 10 жилийн ойн баяр Соёлын Төв өргөөнд болов.


Элчин сайд  PASCH-ын гэрчилгээг нь гардуулаж байгаа нь
Элчин сайд  PASCH-ын гэрчилгээг нь гардуулаж байгаа нь© Webteam

2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Бямба гарагт Германы Гадаад хэргийн яамнаас  санаачлан, ZfA, DAAD, PAD байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “Ерөнхий боловсролын сургуулиуд-Ирээдүйн түнш” (PASCH) санаачилгын 10 жилийн ойн баяр Соёлын Төв өргөөнд болов. Элчин сайд Штефан Дуппел баярын арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Дэлхий даяар 600 000 сурагч герман хэл сурч буй нь алдарт Гётегийн эх хэлийг олон улсад ихээр сонирхож буйг илтгэж байна” гэв. Ялангуяа Монгол Улсад PASCH хөтөлбөрийг ихээр сонирхож байна: Өнгөрсөн хугацаанд герман хэл сурч буй сурагчдын тоо 1000-аас 3000 хүртэл өссөн бөгөөд эдгээрийн 1200 орчим нь 10 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэн байв. PASCH-ын сурагчид дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлж, багш нар хамтран найрал дуугаар баярт оролцлоо. Элчин сайд PASCH хөтөлбөрт шинээр хамрагдах болсон Барилгын политехник коллежид PASCH-ын гэрчилгээг энэ үеэр мөн  гардуулсан байна. Ийнхүү Монгол Улсад нийт 12 сургууль PASCH санаачилгын түнш сургууль боллоо.