Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Нямдорж Элчин сайд Дуппелийг хүлээн авч уулзлаа

Элчин Сайд Дуппел Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямдорж нар

Элчин Сайд Дуппел Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямдорж нар, © Хууль зүй, дотоод хэргийн яам

нийтлэл өгүүлэл

Teaser-Text

2018 оны 1 дүгээр сарын 12-ний өдөр Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц. Нямдорж ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Дуппелийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Хоёр тал Ханс Зайделийн сан болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээр дамжуулан хэрэгжүүлсээр ирсэн манай хоёр орны эрх зүйн салбарын 20 жилийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, үр дүнгээ өгсөөр ирсэн эдгээр төслүүдийг цаашид үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Сүүлийн үед өрнөөд байгаа цаазын ялыг сэргээх тухай хэлэлцүүлгүүдийг хөндөн Элчин сайд Дуппел санаа зовниж буйгаа: “сэргээхээр шийдвэр гарсан тохиолдолд Монгол Улс ухралт хийх болно, нийгмийн хөгжлийн хувьд ч тэр, Европын түнш орнуудтай хөгжүүлсээр ирсэн харилцааны хувьд ч тэр. Үүнээс гадна Монгол Улс гишүүнээр элсэн орж, үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргүүдтэй зөрчилдөх болно” хэмээн саналаа хэллээ.

Элчин сайд Дуппел цаазын ялыг сэргээх тухай асуудал хөндөгдөх болсон шалтгаан буюу онц хүнд гэмт хэрэгтэй, ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаатай хэрхэн бодит үр дүнтэйтэмцэх талаар хэлэлцүүлэг түлхүү өрнөх болов уу хэмээн найдан германы мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авч болох санал дэвшүүллээ.