Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Ханнс-Зайделийн сан - туршлага судлах айлчлал

айлчлалын үеэр

айлчлалын үеэр, © Büro der HSS in Ulan Bator

нийтлэл өгүүлэл

2018 оны нэгдүгээр сарын 21 – 28-ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ын Хууль зүйн сургуулийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Ханнс-Зайделийн сангийн урилгаар ХБНГУ-д туршлага судлах айлчлал хийв.

Тус айлчлал нь:

1.    Монгол Улсын иргэний эрх зүйн шинэчлэлийн хүрээнд худалдааны бие даасан хууль боловсруулах, эсхүл Иргэний хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэлбэрээр шинэчлэхэд ХБНГУ-ын иргэний болон худалдааны хууль тогтоомжийн салбарын арга туршлагаас судлан ашиглах боломжийг тодорхойлох,

2.    ХБНГУ-ын их сургуулиудын хувийн эрх зүйн сургалтын агуулгатай танилцаж МУИС-ын хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх боломжийг тодорхойлох,

3.    ХБНГУ-ын хувийн эрх зүйн чиглэлийн багш, судлаачидтай харилцаа холбоо тогтоох зорилготой байсан юм.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Байройт дахь анхан шатны шүүх, Байройтын их сургууль, Бавари муж улсын Хууль зүйн яам, Муж улсын анхан шатны шүүх, Мюнхен дэх Людвиг-Максимилианы нэрэмжит их сургууль, Хамбург дахь Макс-Планкын нэрэмжит Гадаадын болон олон улсын хувийн эрх зүйн хүрээлэн, Берлин дахь Холбооны хууль зүй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яаманд тус тус зочилж иргэний болон худалдааны хууль тогтоомжийн харилцан хамаарлын талаар санал, мэдээлэл солилцов.

эхлэл рүү очих