Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндчилгээ

Уулын явган цэргийн хээрийн сургалт. 2019 оны 9 дүгээр сар. Тэрэлж.

Төрөл бүрийн зэвсэг, хэрэгслэлтэй танилцаж байгаа хүндэт зочид. 2019 оны 9 дүгээр сар. Тэрэлж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, Батлан Хамгаалахын сайд Г. Сайханбаяр болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Розенберг нар явган цэргийн хээрийн сургуулиалтын явцтай танилцаж буй нь. 2019 оны 9 дүгээр сар. Тэрэлж.

Холбооны Батлан хамгаалхын сайдаар ажиллаж байх үедээ хатагтай Урсула фон дер Лайен Монгол Улсын Батлан хамгаалахын сайд ноён Н. Энхболдыг албан айлчлалын хүрээнд 2018 оны 9 дүгээр сард Германд хүлээн авч уулзсан юм

Энэхүү айлчлалын дараагаар 2018 оны 10 дугаар сард Холбооны Батлан хамгаалах яамны сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд богино хугацаанд дараалан хийгдсэн нь Герман-Монгол хоёр орны харилцааны өндөр түвшин, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буй нь илэрхийлэл юм.

Холбооны Батлан хамгаалахын тухайн үеийн сайд, Европын Холбооны Зөвлөлийн тэргүүн, хатагтай фон дер Лайен ба Монгол Улсын Батлан хамгаалахын тухайн үеийн сайд, ноён Н. Энхболд нар Улаанбаатар хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр. 2018 оны 10 дугаар сар.
03-р сарын 18-ны өдөр Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олж авч, баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулсан, түүхэн эртнээс улбаатай баялаг цэргийн уламжлалаараа бахархах үндэстэй орчин үеийн зэвсэгт хүчин бий болсны 100 жилийн ойг тэмдэглэж байна.
Улаанбаатар дахь Герман Улсын Элчин сайдын яам Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна.
1990-ээд оны эхнээс манай хоёр ардчилсан орны батлан хамгаалах бодлого, цэргийн хамтын ажиллагаа байнга өргөжин эрчимжиж ирсэн билээ. Цэргийн сургалт явуулах тухай анхны тохиролцоогоор 1995 онд эхэлж, улмаар он жилүүдийн явцад эрч далайцтай хөгжих болсон хамтын ажиллагаа маань хэд хэдэн хэлэлцээр, тохиролцоо, хувийн хэлхээ холбоо, нөхөрлөлийн нягт сүлжээ, тэрчлэн 2009 оноос Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэхэд амьд биелэлээ олсон журамт цэргийн нөхөрлөл дээр тулгуурлаж байна.
Тэр үеийн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, өнөөгийн Монгол Улсын парламентын гишүүн ноён Н. Энхболдын 2018 оны 9-р сард Герман Улсад хийсэн айлчлал, түүний дараахан Монгол Улсад хийсэн тэр үеийн Холбооны Батлан хамгаалахын сайд, өнөөгийн Eвропын Холбооны Комиссын ерөнхийлөгч, хатагтай Урзула фон дер Лайены хариу айлчлал нь харилцаа өндөр төвшинд хүрч, хамтын ажиллагаа өндөр үнэлэгдэх болсны илрэл байлаа.
Тэдгээр айлчлалын үр дүнд Германы тал хамтын ажиллагааны шинэ төслийн хүрээнд Монголын орны баруун хязгаарт Монголын уулын явган цэргийн батальоны тусгай ангийг байгуулахад материал, хүн хүчээр туслан, сургалт явуулах замаар дэмжлэг үзүүлэх амлалтыг өгсөн билээ.
Герман Улс энэхүү шинэ төсөл болон өнгөрсөн олон арван жилийн бусад олон төслөөрөө Монгол Улсын Зэвсэгт хүчнийг улам хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ. Дэлхийн тогтвортой байдал, энх тайвныг сахин хамгаалахад хувь нэмэр оруулахад чиглэсэн хоёр талын батлан хамгаалах бодлого, цэргийн хамтын ажиллагаа нь өнөөдөр Герман, Монгол хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааны тулгуур багана болж байна.