Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Шенгений виз

нийтлэл

90 хоног хүртэлх шенгений  виз

Чухал анхааруулга

Визийн мэдүүлгэд бэлдэх

Виз мэдүүлэхэд бөглөх маягт болон аяллын зорилгоос хамаарч бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг PDF хэлбэрээр татаж авч болно.  

Тодруулах зүйл гарвал Визийн хэлтэст захидал илгээж болно.


Виз мэдүүлэхээс өмнө ЭСЯ-руу элдэв бичиг баримт урьдчилан илгээх, хүргүүлэх шаардлагагүй. Ийм бичиг баримтыг хадгалах боломжгүй учраас тохирсон цагтаа визийн мэдүүлгээ өгөхдөө шаардлагатай бичиг баримтаа бүрэн гүйцэд өгөх хэрэгтэй.

VIDEX-маягтыг бөглөөд хэвлэж гаргах - Шенгений виз мэдүүлэхэд бөглөх маягт

Виз мэдүүлэх

Шенгений виз мэдүүлэхийн тулд VFS-Mongolia шенгений визийн мэдүүлэг авах төвд урьдчилан тохирсон цагтаа биечлэн очих шаардлагатай. Тус Төвд Та визийн мэдүүлэгт зориулж бүрдүүлсэн бичиг баримтаа өгч үйлчилгээний хураамжаа төлөх бөгөөд мэдүүлгийг хүлээн авч байгаа ажилтны асуултад хариулах үүрэгтэй. Энэ үеэр Таны хурууны хээг мөн авах болно.

Виз шийдвэрлэх

Визийн мэдүүлгийг шийдвэрлэхдээ таны бүрдүүлсэн бичиг баримт эрх зүйн шалгуурт нийцэж байгаа эсэхийг хянаж үзнэ. Бүрэн гүйцэд бүрдүүлсэн шенгений визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд 15 хоног шаардлагатай. Визийн мэдүүлгийг боловсруулж байх хугацаанд явцын талаарх асуултад хариу өгөх боломжгүйг ойлгоно уу. Зөвхөн виз мэдүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл виз мэдүүлэгчээс бичгээр итгэмжлэгдсэн хүнд мэдээлэл өгнө.

Татгалзсан хариу

Татгалзсан хариуг ЭСЯ бичгээр өгнө. Энэхүү татгалзсан хариунд шалтгааныг дурдсан байдаг. Та дахиад хэдийд ч бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлэн шинээр виз мэдүүлэх боломжтой.

Паспортаа авахдаа 

Зарчмын хувьд Та паспортаа өөрийн биеэр ирж авах ёстой. Өөрөө биечлэн авах боломжгүй тохиолдолд паспортаа авахуулахаар итгэмжлэгдсэн бие төлөөлөгчид үүрэг даалгавар өгч болно. Үүний тулд та доорх итгэмжлэлийг виз мэдүүлэхдээ өгсөн байх хэрэгтэй. 

итгэмжлэлийн маягтыг татж авах

Танд олгосон визийн наалт дээрх бичвэрүүд зөв эсэхийг заавал шалгаарай. Ялангуяа эцэг эхийн ба өөрийн нэр, зорчих улс, эхлэх дуусах хугацаа, байх хоногийн тоо, хилээр нэвтрэх тоо болон паспортын дугаар зэрэг нь зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгана уу. Ямар нэгэн тоо, хугацаа, нэр буруу байх аваас нэн даруй ЭСЯ-ны ажилтанд мэдэгдээрэй. Шалгаж нягтлаагүйгээс үүдэх хожмын үр дагавар, ямар нэгэн санхүүгийн хохирлыг ЭСЯ хариуцахгүй.

Шенгений виз нь хилээр нэвтрэн орох баталгаа биш 

Шенгений нутаг дэвсгэрийн  хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг хилийн шалган нэвтрүүлэх ажилтан гаргана. Таныг хил нэвтрэх үед хүчин төгөлдөр визтэй паспортаас гадна таны санхүүжих баримт баталгаа, байх хугацаа, оршин суух зорилго болон эрүүл мэндийн даатгалын баримтын талаар мэдээлэл өгөх болон өөр баримт бичгийг шаардах эрхтэй. Иймээс та визийн мэдүүлэгт өгсөн баримт бичгийнхээ нэг хувийг (урилга, зочид буудлын захиалга, аяллын эрүүл мэндийн даатгал г.м.) биедээ авч яваарай.

Гааль

эхлэл рүү очих