Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Эхнэр, нөхөр рүүгээ нүүж очих виз

01.10.2024 - Artikel

Германы иргэнтэй гэр бүл болсон бол визийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Виз мэдүүлэгч нь ЭСЯ-ны Консулын хэлтэст биечлэн ирж бичиг баримтаа өгнө. 18 нас хүрээгүй виз мэдүүлэгч асран хамгаалах эрх бүхий хүмүүсийн хамт ирнэ. Эцэг эх хоёулаа эсвэл аль нэг нь Германд амьдардаг бол нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг визийн мэдүүлэгт хавсаргаж өгнө.

Герман дахь Гадаадын Харьяат иргэдийн газар зөвшөөрлөө өгөх ёстой учраас бүрэн гүйцэд визийн мэдүүлгийг эцэслэн шийдвэрлэхэд багадаа 2 сарын хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд визийн мэдүүлгийн явцын талаар асуулга, лавлагаа хийхгүй байхыг хүсч байна.

Визийн мэдүүлгийг дагалдах бичиг баримт

  • Германд амьдарч байгаа эхнэр/нөхрийн гадаад паспортын эзэмшигчийн мэдээлэл бүхий нүүрнээс хийсэн хуулбар
  • Эхнэр нөхөр хоёул гадаад паспортын хилээр орж гарсан тэмдэглэгээ бүхий нүүрнээс хийсэн хуулбар
  • байгаа бол: Германд оршин суух зөвшөөрлийн хуулбар
  • сүүлийн 3 сар дотор авсан Германд оршин суугаа хаягийн лавлагаа (Meldebescheinigung)
  • Гэрлэлтийн баталгааг герман хэл дээрх орчуулгын хамт түүнчлэн E-Мongolia-аас авсан англи хэл дээрх гэрлэлтийн лавлагаа
  • байгаа бол: дундаас гарсан хүүхдүүдийн Төрсний гэрчилгээг герман хэл дээрх орчуулгын хамт түүнчлэн E-Мongolia-аас авсан англи хэл дээрх төрсний бүртгэлийн лавлагаа
  • Герман хэлний мэдлэгийн тухай баримт Deutschkenntnisse A1 түвшин
  • байгаа бол: өмнө гэр бүлээ шүүхээр цуцлуулж байсан бол шүүхийн шийдвэр герман хэл дээрх орчуулгын хамт
  • Герман улсын иргэншилгүй эхнэр/нөхөр рүүгээ нүүж очих бол: орон байрны түрээсийн гэрээ болон амьжиргааны баталгаа. Үүнийг ажлын гэрээ, сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолт гэх мэтээр баталгаажуулж болно.
  • Визийн хураамж: визийн хураамж болох 75 еврог тухайн үеийн Визийн хэлтэсээс тогтоосон ханшаар тооцож Монгол төгрөгөөр бэлнээр төлнө. Германы иргэншилтэй эхнэр/нөхөр рүүгээ нүүж очих гэж байгаа бол тус хураамжаас чөлөөлөгдөнө.
  • Эрүүл мэндийн даатгал: Германд нэвтрэн орох өдрөөс эхэлсэн, визийн нийт хугацааг хамарсан эрүүл мэндийн даатгалыг визийн мэдүүлэгт хамт өгнө. Та германы гэр бүлийн даатгалын хүрээнд төрийн даатгалд (gesetzliche Krankenversicherung) хамрагдсан бол энэ тухай баримтаа хавсаргаж өгнө.

Визийн мэдүүлгэнд өгөх герман хэлний мэдлэгийн баримт

Герман хэлний анхан шатны мэдлэгтэйг батлах баримт гэдэг нь сүүлийн 6 сарын дотор ALTE (Association of Language Testers in Europe) стандартын дагуу хэлний мэдлэгийг шалгах эрх бүхий байгууллагаас олгосон сертификат юм. Das Deutsche Sprachdiplom (DSD) – Герман хэлний дипломыг мөн хүлээн зөвшөөрнө. Энэ нь Таныг Германд очихдоо энгийн яриаг ойлгох хэлний мэдлэгтэй гэдгийг баталж буй баримт юм.
Хэлний мэдлэгийг батлах баримтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Шилжилт хөдөлгөөн, Дүрвэгсдийн асуудал эрхлэх газраас (BAMF) гаргасан журмаас герман хэлээр авах боломжтой. Ямар тохиолдолд хэлний мэдлэгийн баримтыг өгөх шаардлагагүй болох жагсаалтыг мөн авч болно.

Монгол баримт бичгийг шалгах журам (Urkundenüberprüfung)

Визийн мэдүүлгийг шийдвэрлэх явцад Монголын Иргэний Бүртгэл Мэдээлэл болон бусад холбогдох байгууллагаас олгосон гэрчилгээ, лавлагаа, шүүхийн шийдвэр, тодорхойлолт гэх мэт баримт бичгийн үнэн зөвийг шалгах шаардлага гардаг. Шалгах шийдвэрийг ЭСЯ болон Герман дахь Гадаадын Иргэн Харьяатын байгууллага харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргах ба энэ нь визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг уртасгаж болох бөгөөд нэмэлт төлбөртэй байна.


nach oben