Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Сайн дурын алба (Freiwilligen Dienst)

01.10.2024 - Artikel

Германд нэг жилд 100 орчим мянган залуус хуулиар зохицуулагдсан сайн дурын алба хаадаг. Сайн дурын албыг Нийгмийн сайн дурын алба (FSJ), Холбооны сайн дурын алба (BFD) болон Экологийн сайн дурын алба (FÖJ) гэсэн төрлүүдээс сонгож хаах боломжтой.  

Сайн дурын албаны талаарх ерөнхий мэдээлэл

Бүх нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд идэвхтэй оролцож өөрийн ур чадварыг дээшлүүлэхэд сайн дурын албанд ажиллах эрхэм зорилго оршино. Германд сайн дурын алба хаах нь хөдөлмөр эрхлэлт гэж тооцогдох ба урьдчилан виз мэдүүлэх шаардлагатай. Европын Сайн дурын албаны (Europäische Freiwilligendienst ) хүрээнд ажиллах бол Германы Оршин суух тухай хуулийн 19.e (§19e AufentG), Сайн Дурын Экологийн жил (Freiwilliges Ökologisches Jahr - FÖJ), Сайн Дурын Нийгмийн жил (Freiwilliges Soziales Jahr - FSJ)-ийн хүрээнд ажиллах визийн мэдүүлгийг Оршин суух тухай хуулийн 19c зүйлийн 1 болон Хөдөлмөр эрхлэх тухай зохицуулалтын 14-р зүйлийн 1 (§19c Abs. 1 AufenthG i.V.m. § 14 Abs. 1 Nr. 1 BeschV)-ийн дагуу шийдвэрлэнэ.
Сайн дурын албаны төрлөөс хамаарч насны хязгаар нь ялгаатай:

  • FSJ/FÖJ (Freiwilliges Soziales Jahr / Freiwilliges Ökologisches Jahr)-ны хүрээнд ажиллах бол виз мэдүүлэх өдөр 27 нас хүрээгүй байх ёстой. Weltwärts болон Süd-Nord хөтөлбөрт хамрагдаж байгаа бол 29 настай ажиллаж болно.
  • BFD (Bundesfreiwilligendienst) бол насны хязгаар байдаггүй. 
  • EFD –Европын Сайн дурын албанд ажиллаж эхлэхдээ 17 нас хүрсэн байх бөгөөд алба хаах газарт хүсэлтээ илгээхдээ 30 нас хүрээгүй байх ёстой.

Bundesfreiwilligendienst- визийн мэдүүлэгт Холбооны Гэр бүлийн болон Иргэний нийгмийн асуудал эрхлэх газрын (BAFzA) бөгөөд ажиллах гэж байгаа газрын, шаардлагатай бол эрх бүхий хариуцагч байгууллагын болон виз мэдүүлэгч нар гарын үсгээ зурсан гэрээ байх ёстой.

Jugendfreiwilligendienst (FSJ und FÖJ) - визийн мэдүүлэгт ажиллах гэж байгаа газрын, шаардлагатай бол эрх бүхий хариуцагч байгууллагын болон виз мэдүүлэгч нар гарын үсгээ зурсан гэрээ байх ёстой.

Сайн дурын ажилтнаар дараах салбаруудад алба хаах боломжтой:

  • BFD/FSJ/ нийгмийн халамжийн салбарт өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүд ба залуучуудтай ажиллах;
  • BFD/FSJ/ соёл урлаг, спортын салбарт ажиллах, хөшөө дурсгалын арчилгаа цэвэрлэгээ хийх;
  • BFD/FÖJ/ нутаг орны байгал, хүрээлэн буй орчны хамгааллын салбарт, ой мод, гол ус, ан амьтан хамгаалал; экологийн салбарт, цэцэрлэгжүүлэлтийн салбарт, хүрээлэн буй орчны талаарх боловсрол, мэдээлэл, харилцааны салбарт;
  • боловсролын хөгжлийн дэмжлэг;
  • EFD (bzw. ESK) бүх нийтийн сайн сайхны төлөө хөдөлмөрийн зах зээлээс ангид нийгмийн бүхий л салбарт (Жишээ нь:  байгаль орчны салбар, хүүхэд залуустай ажиллах эсвэл театр, радио төслүүд  гэх мэт).

Цаг тохирох

Үндэсний визийн мэдүүлэг өгөх хүн бүр ЭСЯ-ны цахим хуудсаар орж заавал урьдчилан цаг тохирсон байх ёстой. Цаг тохирох бол Та энд дарна уу.

Танд хэн нэгэн төлбөртэй цаг тохирохыг санал болгож байгаа бол энэ талаар ЭСЯ-нд мэдэгдэж болно.

Визийн мэдүүлэгт заавал өгөх бичиг баримт

  • Германд сайн дурын алба хаах байгууллагатай хийсэн, талууд гарын үсэг зурсан гэрээ/тохиролцоо (Vertrag/ Vereinbarung). Гэрээнд орон байр болон амьжиргааны талаар тодорхой тусгаж өгөөгүй бол энэ талаарх нэмэлт баримт баталгааг визийн мэдүүлэгт хавсаргаж өгнө.
  • Байгаа бол: Германд хийх сайн дурын албатай ойролцоо мэргэжлийн боловсрол эзэмшсэн, мэргэжил дээшлүүлсэн баримт, ажиллаж байгаа/байсан байгууллагын тодорхойлолт
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ, их дээд сургууль төгссөн бол диплом болон дүнгийн хавсралт
  • Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажлыг бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
  • Германд ямар учраас сайн дурын алба хийх гэж тухай болон өөрийн ажил мэргэжлийн хэтийн зорилго, төлөвлөгөөний талаарх бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben) герман хэл дээрх орчуулгын хамт
  • Шаардлгатай бол: Герман хэлний мэдлэгийн баримт. Эсвэл Германд ирсний дараагаар хэлний курсэд сурч хэлний түвшингөө дээшлүүлэх боломжтой талаар ажиллах газраас ирүүлсэн тодорхойлолт байгаа бол визийн мэдүүлгэнд хэлний мэдлэгийн баримт өгөх шаардлгагагүй.
  • Эрүүл мэндийн даатгал. Европын Холбооны шаардлагад нийцсэн (EU-Norm) шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, нөхөн төлбөрийн доод хэмжээ 30000€ эрүүл мэндийн даатгал явахаар төлөвлөж буй өдрөөс эхэлсэн байх.
  • Визийн хураамж: визийн хураамж 75 еврог тухайн үеийн Визийн хэлтэсээс тогтоосон ханшаар тооцож Монгол төгрөгөөр бэлнээр төлнө.

Анхааруулга

Та бичиг баримтаа бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар хянаж үзнэ үү. Бичиг баримт дутуу байх нь визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг удаашруулах бөгөөд цаашлаад татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй гэдгийг анхаарна уу

Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрэн гүйцэд өгсөн хэдий ч ЭСЯ-наас нэмэлт баримт бичиг шаардаж болдог. 


nach oben