Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Их сургууль, хэлний бэлтгэл, их сургуульд элсэн орох виз

01.10.2024 - Artikel

Германд их/дээд сургуульд сурах визийн мэдүүлэг нь бүрэн гүйцэд байх аваас эерэг шийдвэр шуурхай гарах болно. Германы их/дээд сургуульд элсэн орох зөвшөөрөл (Zulassungsbescheid) хичээл эхлэхээс өмнөхөн ирэх нь түгээмэл тохиолддог. Энэ нь хичээл эхлэхээс өмнө виз гарах боломжийг багасгадаг учраас Герман дахь сургуульдаа хоцорч очиж болзошгүй талаар урьдчилан мэдэгдэх нь зүйтэй. Иймээс нислэгийн тийзийг визтэй паспортаа ЭСЯ-наас авсны дараагаар худалдан авахыг зөвлөж байна.

Германы их/дээд сургуульд элсэн орох зөвшөөрөл авсан (Zulassungsbescheid), Коллежид сурахаар болсон, их/дээд сургуулийн хэлний бэлтгэл сурах гадаадын оюутан германд их/дээд сургуульд сурах визийн мэдүүлэг өгч болно. Дараах бичиг баримтуудыг визийн мэдүүлэгт заавал өгнө.

Их сургууль / Коллежид сурах (§16b AufenthG)

  • Их/дээд сургуульд элсэн орох зөвшөөрөл (unbedingte Zulassungsbescheid)
  • Коллежид элсэн суралцах зөвшөөрөл (Zulassungsbescheid  eines deutschen Studienkolleg)
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ, их дээд сургууль төгссөн бол диплом болон дүнгийн хавсралт
  • Албан байгууллагад ажиллаж байгаа бол ажлын газрын тодорхойлолт
  • Герман хэлний мэдлэгийн баримт.  ALTE стандартын дагуу хэлний мэдлэгийг шалгах эрх бүхий байгууллагаас олгосон B2 түвшнээс дээш сертификат. Das Deutsche Sprachdiplom (DSD) – Герман хэлний диплом нь хэлний мэдлэгийг батлах баримт мөн. 

Дээд сургуульд элсэн орох хэлний бэлтгэлд сурах (§16b AufenthG)

  • их сургуульд элсэн ороход зориулсан хэлний курсэд бүртгүүлсэн баримт. Хэлний курс нь 1 долоо хоногт багадаа 18 цагийн хичээлийн цагтай байх ёстой. Хэлний курсын төлбөр төлсөн баримт. 
  • Германы их/дээд сургуульд элсэн орох нөхцлийг хангасан тухай баримт
  • байгаа бол: их сургуульд сурах зөвшөөрөл (Zulassungsbescheid)
  • Хэлний бэлтгэл нь танхимын сургалттай талаарх баримт (Bestätigung der Sprachschule über den Präsenzunterricht)
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ, их дээд сургууль төгссөн бол диплом болон дүнгийн хавсралт
  • Албан байгууллагад ажиллаж байгаа бол ажлын газрын тодорхойлолт
  • Байгаа бол: хэлний мэдлэгийн тухай баримт (герман хэлний DSH эсвэл TestDaF сертификат, англи хэлний  IELTS сертификат)
  • Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажлыг бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
  • Германд их/дээд сургуульд ямар учраас сурах гэж байгаа болон өөрийн хэтийн зорилгын талаарх бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben) герман хэл дээрх орчуулгын хамт

Их сургуульд элсэн орох виз (§17 AufenthG)

  • дээд сургуулийн бүртгэлд орсон тухай баримт (Studienplatzvormerkung)
  • элсэлтийн өргөдлийг хүлээн авсан баталгаа 
  • UNI-ASSIST-аас ирсэн хариу 
  • Коллежийн элсэлтийн шалгалтанд (Einladung zum Aufnahmetest) орох урилга
  • Герман хэлний мэдлэгийн баримт
  • Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажил, хөдөлмөрийн талаарх бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
  • Германд ямар учраас сурах гэж байгаа болон өөрийн ажил мэргэжлийн хэтийн зорилго, төлөвлөгөөний талаарх бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben) герман хэл дээрх орчуулгын хамт
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ, их дээд сургууль төгссөн бол диплом болон дүнгийн хавсралт
  • Албан байгууллагад ажиллаж байгаа бол ажлын газрын тодорхойлолт

Сурах үеийн санхүүжилт

Их/дээд сургуульд сурах хүн нэг сарын 992 евроны санхүүгийн баталгааг нэг жилээр буюу 11904 еврог байршуулсан баримтыг визийн мэдүүлэгт хамт өгнө.

Их/дээд сургуульд элсэн орох өргөдөл гаргасан виз мэдүүлэгч (Studienbewerber) нэг сарын 1027 еврогоор тооцож  ихдээ 9 сар Германд оршин боломжтой учраас санхүүгийн баталгаа болох 9243 евро байршуулсан баримтаа визийн мэдүүлэгт хамт өгнө. 

Санхүүгийн баталгааг дараах байдлаар гаргаж болно:

  • Германы ямар нэгэн сан, байгууллагаас тэтгэлэг авсан тухай баримт. Тэтгэлгийн хэмжээ дээр дурьдсан хэмжээнд хүрэхгүй байгаа тохиолдолд зөрүүг өөр санхүүжилтийн аргаар нэхэн байршуулах ёстой.  

ЭСВЭЛ

  • Германы Оршин суух тухай хуулийн 66-68 зүйлд заасны дагуу албан ёсны 
    батлан даалтын маягт (Verpflichtungserklärung). Гуравдагч этгээдээр 
    гаргуулж болох энэ батлан даалтанд Германд оршин суух зорилгыг тодорхой заах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг батлан даагч өөрийн хотын Гадаадын иргэн харьяатын газраас, гадаадад амьдардаг бол Герман улсын төлөөлөгчийн газраас авах хэрэгтэй

ЭСВЭЛ

  • Германы аль нэг банкинд хязгаартай ашиглах данс (Sperrkonto) нээлгэх. 
    Оршин суух визийн мэдүүлэгт хязгаартай ашиглах данс нээлгэж амьжиргааны баталгааг байршуулж болно. Хязгаартай данс нээхэд зуучилдаг байгууллагуудаас Та өөрөө сонгоно. Хягзгаартай ашиглах данс нээлгэх журмын талаарх мэдээлэл.

Хувийн, төлбөртэй дээд сургуульд сурах бол дараах баримт бичгүүдийг нэмэлтээр өгнө:

  • Нэг хичээлийн жилийн төлбөр болон төлөлтийн хуваарь
  • Төлбөр (урьдчилгаа) хийсэн баримт
  • Үлдэгдэл төлбөрөө барагдуулах хэмжээний мөнгө байршуулсан монголын аль нэг банкны тодорхойлолт

Нэмэлт баримт бичиг

  • Эрүүл мэндийн даатгал
    Оюутан хүний хувьд төрийн даатгалд (gesetzliche Krankenversicherung) хамрагдах бол Германд оршин суух хаягийн бүртгэл хийлгэсэн бөгөөд их сургуульдаа элсэн орсон байх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Герман руу нэвтрэн ороход оюутанд зориулсан хувийн эрүүл мэндийн даатгал хийлгэх ёстой бөгөөд эхлэх ба дуусах хугацаа нь тавигдаагүй нээлттэй байж болно.
  • Визийн хураамж: визийн хураамж 75 еврог тухайн үеийн Визийн хэлтэсээс тогтоосон ханшаар тооцож Монгол төгрөгөөр бэлнээр төлнө.

Та бичиг баримтаа бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар хянаж үзнэ үү. Бичиг баримт дутуу байх нь визийн мэдүүлгийг татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй.

Шийдвэрлэх хугацаа

Визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацаа нь визийн төрлөөс хамаарч өөр өөр байна.  ЭСЯ-нд бүрэн гүйцэд бүрдүүлсэн визийн мэдүүлэг орж ирмэгц  эрх бүхий ажилтан виз олгох нөхцлүүд зарчмын хувьд бүрдсэн эсэхийг хянаж үзнэ. ЭСЯ-наас Таны мэдүүлгэнд эерэг шийдвэр өгөх боломжтой гэж үзвэл Герман дахь Гадаадын Иргэн Харьяатын Байгууллагын зөвшөөөрлийг авахаар илгээдэг.  Тус байгуулага мөн виз олгох нөхцлүүд бүрдсэн эсэхийг шалгаж үзээд өөрийн шийдвэрийг гаргана.   

Гадаадын Иргэн Харьяатын  байгууллага визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацаа нь тухайн муж, хотоос хамаарч харилцан адилгүй байдаг. Гадаадын оюутнууд ирэх сонирхол өндөр байдаг хотууд олон тооны визийн мэдүүлгийг шалган шийдвэрлэдэг тул илүү хугацаа шаардагддаг. 

nach oben