12 сарын дотор 90 хүртэлх хоногоор Германд оюутны амралтаараа ажил эрхлэх боломжтой. Албан ёсны оюутны амралтын үеэр дээд тал нь 90 хоногоор ажил хийх боломжтой. Амралтын хугацааг их, дээд сургуулиас албан ёсоор баталгаажуулсан тодорхойлолт байна. Хичээлийн үеэр олгосон чөлөө нь оюутны амралтаар эрхлэх ажил хийх боломжгүй. Оюутны амралтаараа ажиллах тухай дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Хөдөлмөрийн товчооны цахим хуудаснаас авах боломжтой.
Визийн мэдүүлгэд өгч байгаа герман, англи хэл дээрх бичиг баримтуудас бусад бүх баримт бичгүүдийг дээрх хоёр хэлний аль нэг дээр хийсэн орчуулгын хамт өгнө.
Шенгений визийн маягт:
- Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж виз мэдүүлэгч эсвэл хууль ёсны асран хамгаалагч гарын үсгээ зурсан маягт.
Цээж зураг:
- 35x45 мм харьцаатай, биометр шаардлагад нийцсэн, цайвар саарал эсвэл цагаан фонтой, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь зураг (маягт дээр наахгүй).
Паспорт:
- Сүүлийн 10 жил дотор олгосон, шенгенд байх хугацаанаас багадаа 3 сар илүү хүчинтэй, эзэмшигчийн гарын үсэгтэй, ямар нэгэн дардас (штамп), тэмдэглэгээ, наалтгүй 2 нүүртэй. Урьд өмнө эзэмшиж байсан гадаад паспортууд.
Виз мэдүүлэгч гадаадын иргэн бол:
- Монгол Улсад оршин суух зөвшөөрөл болон Монгол Улс руу эргэн нэвтрэх хүчинтэй виз.
Бичиг баримтаас заавал хийх шаардлгатай хуулбарууд:
- Гадаад паспорт эзэмшигчийн мэдээлэлтэй болон гарын үсэгтэй нүүр
- Урьд өмнө олгож байсан шенгений виз, шенгений хилээр орсон, гарсан штамп
- Гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, Монгол руу эргэн нэвтрэх хүчинтэй виз
Аяллын зорилгыг баталгаажуулах баримт:
- Ямар зорилгоор явж буй талаар бичмэл тайлбар герман/англи хэл дээрх орчуулыг хамт.
- Холбооны Хөдөлмөрийн Товчооны зөвшөөрөл ЭХ ХУВИАРАА (Einvernehmen der Bundesagentur für Arbeit IM ORIGINAL) хуулбарын хамт өгнө. Энэхүү зөвшөөрөл заавал эх хувиараа байх ёстой. Цахим шуудангаар, факсаар, PDF хэлбэрээр ирсэн зөвшөөрлийн хүлээн зөвшөөрөхгүй.
- Ажлын гэрээ ЭХ ХУВЬ болон хуулбар. Ажлын гэрээнд ажил олгогчийн мэдээлэл, эрхлэх ажлын тодорхой бичсэн, хөдөлмөр эрхлэх хэлбэр болон цалингийн хэмжээ ажил эрхлэн хугацааг гэрээнд тодорхой зааж өгсөн байх ёстой.
- Зуучлагч байгууллагаар дамжуулж байгаа бол: ажиллах газартай байгуулсан гэрээнд ажиллах газар болон хугацааг тодорхой тусгасан байна.
- Их/дээд сургуульд элсэн орсон тодорхойлолт (Immatrikulationsbescheinigung)
- Оюутны үнэмлэхийн хуулбар
- Их/дээд сургуулийн тодорхойлолт
Германд очоод байрлах газрын баримт: Байрны түрээсийн гэрээ эсвэл ажил олгогч орон байраар хангах тухай тодорхойлолт.
Виз мэдүүлэгчийн хөрөнгийн баталгаа
- Виз мэдүүлэгчийн дансны сүүлийн 3 сарын хуулга банкны тамга тэмдэгтэй
- Орлогын эх үүсвэрийг батлах бусад баримт бичиг байгаа бол өгч болно.
Тээврийн хэрэгслийн баримт:
Шенгений нутаг дэвсгэрт нэвтрэх ба гарах тийзийн захиалга; Шенгений орнуудаар зорчих бол тээврийн хэрэгслийн захиалга.
Аяллын эрүүл мэндийн даатгал:
Шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, багадаа 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой даатгалыг Шенгенд байх нийт хугацаагаар хийлгэх бөгөөд даатгалын баримтын эх хувь ба хуулбар
Анхаарах зүйл: Аяллын эрүүл мэндийн даатгал нь Covid-19-р өвчилсөн тохиолдолд мөн 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой байх ёстой.
Насанд хүрээгүй виз мэдүүлэгч бол:
- 18 нас хүрээгүй хүүхэд виз мэдүүлэхэд эцэг эх хоёул VFS Global дээр биечлэн ирж маягт дээр гарын үсэг зурна. Эцэг эхийн аль нэг нь ганцаар асран хамгаалах эрхтэй бол холбогдох шүүхийн шийдвэр эсвэл нас барсны гэрчилгээг хуулбар орчуулгын хамт өгнө.
- төрсний гэрчилгээ хуулбар орчуулгын хамт эсвэл E-Mongolia-аас хэвлэж гаргасан төрсний лавлагааг орчуулгын хамт өгч мөн болно.
- байгаа бол: хамт аялах эцэг, эхийн визтэй гадаад паспортын хуулбар.
- виз мэдүүлэх хугацаанд амралттай, чөлөө авсан тухай сургуулийн тодорхойлолтыг герман/англи хэл дээрх орчуулгын хамт өгнө.
- насанд хүрээгүй виз мэдүүлэгч нь эцэг эхийнхээ аль нэгэнтэй, гуравдагч этгээдтэй эсвэл ганцаараа аялах бол хамт явахгүй асрамжлах эрх бүхий хүний нотариатаар баталгаажуулсан зөвшөөрөл.
Нэмэлтээр өгч болох баримт бичиг:
- Виз мэдүүлэгч өөрийн гэр бүлийн байдал, өөрийн эд хөрөнгө болон санхүүтэй холбоотой нэмэлт баримт хавсаргаж болно. Жишээ нь: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бизнес эрхэлдэг баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, тэтгэврийн дэвтэр, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын лавлагаа гэх мэт.